З.Мэндсайхан: Голландын Засгийн газартай хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх талаар санал солилцож байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлж байна. Өнөөдрийн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Уг хуулиар Импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг тусгасан байна.
УИХ-ын гишүүд уг хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж байна.
ХХААХҮСайд З.Мэндсайхан "Хуулийг баталснаар хүртээмж улс орон даяар үйлчилнэ. Навчит ургамлын дөрвөний нэгийг дотоодоос хангаж байна. Энэ тал дээр бодлого гарган ажиллаж байна. Голландын Засгийн газартай хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх талаар санал солилцож байна. " гэв.
ШУУД ҮЗЭХ:









