Хөл хорионы дэглэм зөрчин 30-аад хүн цуглуулж, ном хуруулсан Ц.Цэрэнпунцаг гишүүнд ХАРИУЦЛАГА ТООЦОХ уу?
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг өөрийн байрандаа төвд лам залж, 30 орчим хүнийг цуглуулан ном хуруулж буй зураг цахим орчинд түгээд байна.
Тодруулбал, өчигдөр /2021.04.21/ Бага тэнгэрийн аманд байрлах өөрийн эзэмшлийн байрандаа лам залж ном хуруулан, олон хүн цуглуулсан байна. Гэтэл яг одоо коронавируст халдвартай тэмцэх хатуу хөл хорионы дэглэмд шилжээд буй. Мөн үйл ажиллагаанд Ц.Цэрэнпунцаг гишүүний хамт УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Булмберг телевизийн захирал Э.Долгион нар ч оролцсон гэх мэдээлэл байгаа юм.
Хууль тогтоох, сахиулах үүрэгтэй төрийн түшээ хүн ийм ноцтой, цар тахлын үеийн дүрэм журам зөрчсөн үйлдэл гаргасан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байна.
Энэхүү үйл явдлыг хууль дүрэм үйлчилдэггүй эрхэм гишүүний хүү өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.