С.Бямбацогт: З.Энхболдын саналын дагуу ҮХНӨ-ийг 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжүүлсэн. Нуугаад байх зүйл алга

2021 оны 4 сарын 20

Arslan.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм.  Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлж байна.

Энэ үеэр С.Бямбацогт "Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгох зохицуулалтыг 2025 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжихээр өргөн барьсан байсан. Хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэг дээр ярилцаж ойлголцож, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлахдаа үйлчлэх хугацааг хэдэн болгох вэ гэдэг асуудал яригдсан. Энэ үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд саналаа илэрхийлэхдээ 2020 оны тавдугаар сарын 25-наас үйлчилж эхлэх санал хэлсэн. Үүний дагуу санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэсэн юм. Тухайн үед одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших бололцоотой гэдэг байдлаар ойлголцож байсан. Гэтэл хууль баталж, хэрэгжих явцад нэр бүхий хүмүүс Цэцэд гомдол гаргаж, бүгд нэр дэвших нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна. Нуугаад байх зүйл алга." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625764
0 эможи

keyboard_arrow_up