Үндсэн хуулийн цэц шийдвэрээ УИХ-д хүргүүлжээ
Үндсэн хуулийн цэц өнгөрсөн баасан гаригт Дунд суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй иргэдийн гаргасан мэдээллийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан хэлэлцсэн. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандсан юм.
Улмаар Цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гаргасан.
Тодруулбал, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоогийн Ерөнхийлөгчийн дахин нэр дэвших эрхгүй гэсэн заалт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсон гэж дүгнэсэн юм. Үндсэн хуулийн цэц энэхүү шийдвэрээ өнөөдөр УИХ-д хүргүүлжээ.