Ч.Хүрэлбаатар: Шүүх нь шүүх шиг, Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг байхгүй бол “жонхуурч“ дууслаа
УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Ерөнхийлөгч надтай холбоотой 7 хориг тавьсан. Бүгд хууль зөрчсөн. Хориг тавьж болно. Хориг хуульд нийцэж байх ёстой. Байхгүй хуульд хүртэл хориг тавьсан. Тэр бүгдийг УИХ хүлээн аваагүй.
ҮХЦ-д нөлөөлдөг байдлаа болих хэрэгтэй. Яагаад Ерөнхийлөгч зам хааж, байгаад ҮХЦ дээр очиж хуралдаж байдаг юм. Ёс зүйгүй хүмүүс Цэцэд байгаа бол хариуцлага тооц. Дээд шүүх хоёр хүн ирүүлэх ёстой юм бол яагаад нэг хүн ирүүлсэн юм бэ. Шүүх нь шүүх шиг, прокурор нь прокурор шиг, Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг болохгүй бол жонхуурч дууслаа. Хэн нэг хүн таалагдахгүй бол хориг тавьж байдаг байж болохгүй. Цэр нь цээжиндээ, бөгс нь бөөрөндөө байх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн энэ хоригийг хүлээж авч болохгүй. " гэв.
ШУУД ҮЗЭХ:
0 ЭМОЖИ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах