Н.Алтанхуяг: Д.Ганзориг чи хандлагаа өөрчлөхгүй бол ЗХЖШ өөдлөхгүй

2021 оны 4 сарын 06

Arslan.mn

Зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Зэвсэгт хүчний жанжин штаб, БХЯ, ХХЕГ, Дотоод цэргийн командлал, ХЭҮК, Цагдаа, Прокурорын удирдлагуудыг оролцуулан нээлттэй хуралдаж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Батлан хамгаалахын яаманд нэг утас ажиллаад энэ ажил хэрэг болохгүй. Бид нэг удаагийн хурал хийгээд өнгөрөөмөөргүй байна. Өмнө нь хэн ямар хэрэг хийгээд ямар шийтгэл авсныг нь нийтэд ил болгох хэрэгтэй. Тэгээд тэр офицер хүн зодож алахад зэвсэгт хүчний байр сав, мөнгө санхүү ямар хамаатай юм. Д.Ганзориг чи хандлагаа өөрчлөхгүй бол ЗХЖШ өөдлөхгүй. Юм бол мөнгө төгрөг, байшин сав ярина. Бага дарга хүн зодоход байшин сав ямар хамаатай юм" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625204
5 эможи

Зочин
2021-04-08 00:05
Ард түмнээ ядуу нийгэмд байлгаж байгаа нь Алтанхуяг таны оролцоо байгаа шүү .чи өөрөө хандлагаа өөрчил тэгэхгүй бол монгол улс өөдлөхгүй маний амьдрал хичээгээд хичээгээд өөдлөхгүй байна .
Зочин
2021-04-06 18:38
Ганзориг онхолдож унах нүхээ ухав
Зочин
2021-04-06 18:08
Yag unen erguu yumnuudiig ogtsruulaach hunii altan amiar toglood yu ch bolood
keyboard_arrow_up