ЧУУЛГАН: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар С.Энхболдыг томиллоо

2021 оны 4 сарын 02

Arslan.mn

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Байнгын хорооны саналаар С.Эрдэнэбат, С.Жаргалсайхан нарыг даатгуулагчийн төлөөлсөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг  гишүүд дэмжсэнгүй.

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Тус зөвлөлийн дарга Т.Мөнхсайханыг чөлөөлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг томилохыг дэмжив. 

Мөн даатгуулагчийг төлөөлсөн гишүүн Б.Мягмар нь чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул түүнийг чөлөөлж, Х.Амгаланбаатарыг томилов. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625061
1 эможи

keyboard_arrow_up