Б.Пүрэвдорж: Гишүүний бүрэн эрхээр энэ хэрэг шалгагдахгүй, хойш тавигдах нь...
УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөх юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Энэ танхимд янз бүрийн дэг зөрчсөн асуудал гардаг шүү. Бүх зүйлийг хүчээр хийж байна. УИХ-ын танхим нэр төр цэвэр байх ёстой. Шүүх байгууллага шинэ эзэндээ маш хурдан үйлчилж байгаа. Тийм учраас Ардчилсан намын бүлэг хатуу байр суурьтай байж, завсарлага авч, Ж.Эрдэнэбат гишүүний тангараг өргөх ёслолыг хойшлуулах хэрэгтэй гэсэн саналтай байна. Хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэж, нэг талдаа гарсны дараа УИХ-ын гишүүний тангараг өргөх ёстой. Гишүүний бүрэн эрхээр энэ хэрэг нь шалгагдахгүй, хойш тавигдах нь." гэв.