Хүнсний талон авдаг иргэдийн 30 гаруй хувь нь автомашинтай, 4.4 хувь нь малтай байжээ

2021 оны 2 сарын 03

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанк, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй цахим уулзалт хийжээ.

Тооцоо судалгаатай, баримт нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор уулзалтыг зохион байгуулж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд хэлээд Үндэсний статистикийн хорооны “Статистик ба Төрийн их өгөгдөл” ажлыг эрчимжүүлж, төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн суурь санг бүрдүүлэхэд  анхаарч ажиллахыг сануулсан байна. 

Төрийн байгууллагууд өөр өөр мэдээлэлтэй, тус тусдаа мэдээллийн сантайн улмаас төрийн зарим шийдвэрүүд зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байгааг халамжийн шийдвэрүүдээс харж болохоор байна гэдгийг УИХ-ын дарга онцолжээ.

Тухайлбал, хүнсний талон авч буй иргэдийн 30 гаруй хувь нь өөрийн эзэмшлийн автомашинтай, 4.4 хувь нь малтай байсан зэрэг бодит баримтыг дурдсан байна.

Дараа нь Үндэсний статистикийн хороооны дарга Б.Батдаваа танилцуулга хийжээ. Тэрээр "Одоогийн статистикийн үйл ажиллагаа нь уламжлалт арга буюу батлагдсан маягтаар мэдээлэл цуглуулж, сан бүрдүүлэхэд чиглэж байна. Энэ нь хугацаа алдах, мэдээллийн ач холбогдол буурах, тусгайлсан үр дүнг боловсруулах боломж хязгаарлагдмал, хувь хүний хүчин зүйлэээс хамаарал ихтэй зэрэг дутагдалтай. Иймээс статистикийн хуучин хэв маягийг халж, төрийн байгууллагууд, яам, агентлагууд дээр байгаа мэдээллүүдийг нэгтгэх, холбох ажлыг нэн түрүүнд хийхээр төлөвлөж байгаа" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623269
0 эможи

Zochin
2021-02-04 00:22
Manaihan ugaasan iim l muuhai hvmvvs shvvdee yagd zoriltod aildaa ugchihdeggvi yum be!!!! Songuuliin shou bolj duushiimuu..ene horoon darga buyu xasag dargiin vzemj shvv uguh uguhgvi meddeg hvn Darga n bdg gesn.namiinhaa hariyalal bas bdg
Altantsatsral
2021-02-03 10:36
Bi 4 huuhedtei hunsni toloon avdaggui gerch ugui sayhan delhiin zongoos gertee bolson baga huu 1nas garantai ajil hiih bolomjgui iim aild ogoh estoi ym bi avdaggui teheer mashintai humuus avaad bna geed bdag unen um bndaa
keyboard_arrow_up