Шүүхийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзав

2021 оны 1 сарын 28

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзав.

Шүүхийн тухай хуулийг УИХ-аас хэлэлцэн батлахдаа, ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын гишүүний ахалсан ажлын баг томилдог байх заалт оруулсан. Энэ нь ШЕЗ болон Шүүхийн сахилгын хороо нь УИХ-аас хараат байгууллага болно гэж үзсэн гэв. Ингэснээр, шүүхийн өөрийн бие даасан хараат бус байдал, боловсон хүчний бодлого, сахилга хариуцлагын  асуудалд улс төрийн нөлөөлөл шууд оролцоход хүрнэ гэдгийг тэмдэглэв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд буюу УИХ-ын сонгуулиар олонх болсон улс төрийн намын хүчин ШЕЗ, Сахилгын хорооны гишүүний  томилгоог хийдэг болж буйг тодотгов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623155
0 эможи

keyboard_arrow_up