Ц.Даваасүрэн: Шинэ Ерөнхий сайд өөрийгөө пялдагуудаар хүрээлүүлэх юм бол улс төрийн нас чинь богиносгоно
Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Л.Оюун-Эрдэнэ сайдыг дэмжиж байгаа. Ах хүний хувиар хэдэн зүйл захья.
Ямар хариуцлага үүрэх гэж байгаагаа ойлгож байгаа гэж бодож байна. Төрийг залуу насны ааг омгоор удирдахгүй. Туршлага, чин сэтгэл, зүтгэл хэрэгтэй. Дээр нь дутууг чинь нөхөх баг хэрэгтэй. Хэрэв чи өөрийгөө пялдагуудаар хүрээлүүлэх юм бол дутагдлаа олж харахгүй улс төрийн насыг чинь богиносгоно. Олон нийт өнөөдөр "Оюунтолгойн" асуудал улсаас урвасан хүмүүсийг хэрхэн шийтгүүлэхийг харж байгаа. С.Ганбаатар гишүүний амь насаа эрсдэлд оруулж байгаа асуудлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй байна. Миний дүү үүнийг хурдан шийдээрэй.