Л.Оюун-Эрдэнэ: Ах нараас илүү ардчилсан үнэт зүйлийг би ойлгох байх
Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: 1980 онд төрсөн хүн Ерөнхий сайд болох гээд явж байна. Таны туулсан карьер үнэхээр бахархмаар юм байна. Манай монголд таны үеийн залуус ийм карьертай биш байна. Та хувийн хэвшилд ажиллаж байгаагүй юм байна. Дан төрийн алба хашсаар өнөөдрийг хүрсэн юм байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Тийм ээ би 1980 оных. Өнгөрсөн алдаа оноог илүү сайн ойлгох байх. Ах нараас илүү ардчилсан үнэт зүйлийг би ойлгох байх.
Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг та улстөржиж асууж байгаа учраас үүнийгээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайд асангаас асуу. Яагаад Ерөнхий сайд байхдаа эрх мэдлээ хэтрүүлж, өөрийнхөөрөө захирамж гаргасан юм бэ гэдгийг асуу. Яагаад 11 асуудлыг өөрчилж, өнөөдөр татварын ногдол ашиг авахгүй болсныг асуу. Өөрсдөдөө зориулж Өршөөлийн хууль баталсныг, Эрдэнэтийн 49 хувийг асуу. Энэ бүх зүйлд би байгаагүй. Гэхдээ энэ бүх завхралыг засах гэж өнгөрсөн хугацаанд хичээсэн.