МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ

2021 оны 1 сарын 25

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригуудыг хүлээн авах эсэхийг хэлэлцлээ.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хурлаар  Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжих тухай болон Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргааны тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.  

Авлигын эсрэг хуулийн өөрчлөлтөөр АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог байсныг Ерөнхий сайдын санал болгосноор томилдог болсон. Ерөнхийлөгч энэ өөрчлөлт дээр хориг тавьсан. МАН-ын бүлгээс энэ хоригийг хүлээн авах боломжгүй гэдэг шийдвэр гаргасан. Учир нь энэ бол Үндсэн хуулийн дагуу хийгдсэн өөрчлөлт юм. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд Ерөнхийлөгчийн хэрэгжүүлэх найман чиг үүргийг заасан. Үүнээс өөр чиг үүрэг хэрэгжүүлэхийг хориглосон. Хоёрдугаарт, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх нь зөвхөн Засгийн газрыг үүрэг гэж заасан байгаа.

Мөн Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирлагын тухай хуулиудыг дэмжих боломжгүй гэж үзсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623048
0 эможи

keyboard_arrow_up