ЧУУЛГАН: Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын чуулган өнөөдөр 15.00 цагт хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг УИХ-д хүргүүлж, улмаар чуулганаар баталсан юм. Энэ дагуу МАН-ын УЗ болон Бага хурлаас Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа билээ. Уг асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, чуулганаар эцэслэн шийдвэрлэхээр товлоод байна.
Мөн чуулганаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчилсэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм. Тодруулбал, тус заалтад “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан.