“Өрх бүрд нэг сая төгрөг” олгох тогтоолын төслийг МАН-ын бүлэг дэмжлээ

2021 оны 1 сарын 18

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.01.18/ цахимаар хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Цахим хуралдааныг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д өргөн барьсан “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцлээ.

Бүлгийн гишүүд уг тогтоолын талаар санал бодлоо хэлж, гишүүдийн олонх нь холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж, ярих нь зүйтэй гэж үзлээ.

Хоёрдугаарт, МАН-ын бүлэг яамдын хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаархи танилцуулгыг шат дараатай сонсч, санал бодлоо хэлж байгаа. Энэ хүрээнд Соёлын сайд С.Чулуун өнөөдөр яамны хэрэгжүүлэх бодлогын зорилт, хөрөнгө оруулалт, салбарын томоохон төслүүдийн талаар танилцуулсан юм.

Түүнчлэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кино урлагийг дэмжих тухай, Музейн тухай хуулийн төслүүлийг хэлэлцэн баталснаар салбарын эрх зүйн орчин сайжирч, үйл ажиллагаанд өндөр ач тустайг салбарын сайд онцоллоо. Мөн бодлогын зорилтод тулгуурлан Үндэсний болон сонгодог урлагийн мэргэжлийн ур чадвар бүхий нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, тэтгэлэг дэмжлэг олгох, төр олон нийтийн түншлэлийн харилцааг өргөжүүлж, урлаг уран бүтээлийг хөгжүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөрт тусгажээ.

Тэгвэл олон улсад зохион байгуулах эвэнтийн тухайд Дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтыг 2022 онд Монгол Улсад зохион байгуулна. Хүннү болон Монголын эзэнт гүрний түүхийг сурталчлах “Нүүдэлчдийн эзэнт гүрэн” үзэсгэлэнг Европын холбооны улсуудад аялуулах аж.

Соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтаас авч үзвэл, “Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театр, Хөвсгөл нуур музей, соёл мэдээллийн төв, Хүүхдийн номын сан, хүүхдийн театр байгуулахаар тусгаснаа танилцуулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622868
3 эможи

Зочин
2021-01-18 21:06
Өрх бүрд өгөх нь зөв тэр ч байтугай өрх бүрд 3-5 саяыг өгсөн ч яадгийн
Иргэн
2021-01-18 20:32
Өрх бүрт өгч болохгүй ээ. Цалингаа авч байгаа өрхөд хэрэггүй. Инфляц хөөрөгдөхийн нэмэр. Ажил орлогогүй байгаа өрхүүдэд өгөх хэрэгтэй дээ. Одоо жишээ нь гишүүд, сайд, дарга,ажил нь хэвийн явж байгаа компанийн ажилтнууд, төрийн албан хаагч зэрэгт хэрэггүй шүү дээ.
ТОГТОХСҮРЭН
2021-01-18 18:51
сая төг өө түргэн өгөөд наад тэнэг СААД аа халдаа
Нэргүй
2021-01-18 18:01
Хамгийн их хүссэнд нь төрийн жолоог бүү атгуул гэсэн их эзэн Богд, Чингис хааны маань нэг гэрээслэл байдаг юм!? Овилгогүй хүн өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө юү ч хийхээс буцдаггүй юм шиг байгаамаа!? Сая төгрөг бол нэг өрхийн идээд уугаад л дуусах хэдхэн өдрийн л гарыг ая даах мөнгө!? Харин эх орон ард түмэн бол мөнхөд оршвол зохих хамгийн үнэт баялаг хэзээч мөхөшгүй байх хамгийн үнэлж баршгүй зүйл!? Зөвхөн үүнийг л сахин хамгаалахын төлөө төр байдаг гэдгийг л мартаж болошгүй асуудал!?

keyboard_arrow_up