Тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгох ажил тавдугаар сарын 21-нээс хэрэгжиж эхэлнэ

2021 оны 1 сарын 07

-Тэтгэврийн зээлгүй байсан 210.0 мянган иргэнд 1.0 сая төгрөг олгох ажил тавдугаар сарын 21-нээс хэрэгжихэд бэлэн болов-

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн хэрэгжилтийн талаарМонголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нарынтанилцуулгыг сонсов.

Энэ хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хурал баталсан бөгөөд яг нэг жил өнгөрч байна. Түүнчлэн 2019 оны эхээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын алт, мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж, ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, төрийн мэдэлд авснаас хойш хоёр жил өнгөрч байгаа юм.

Хууль батлагдсанаас хойших хугацаанд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар ахмад настнуудын тэтгэврийн зээлийг бүрэн төлж барагдуулжээ. 

Энэ арга хэмжээнд 6.0 сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 229.0 мянган иргэний 763.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн байна. 

Дээрх хуулиар тэтгэврийн зээлгүй байсан ахмад настан, тэтгэвэр тэтгэмж авагч нийт 210.0 мянган иргэнд тус бүр 1.0 сая хүртэл төгрөгийн ваучер олгохоор шийдвэрлэсэн. Түүнийг мөнгөжүүлэх ажил энэ оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэх ёстой. Үүнд шаардагдах 210.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажил хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд хугацаандаа хэрэгжинэ гэдгийг “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр хэллээ.

Түүнчлэн тэтгэврийн зээл тэглэх зорилгоор “Эрдэнэс Монгол” компаниас таван жилийн хугацаатай, 725 орчим тэрбум төгрөгийн бондыг Монголбанкинд байршуулсан бөгөөд энэ бондыг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барьцаалсан байсныг бүрэн чөлөөлсөн гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ. Ингэснээр цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, халамжийг олгоход ямар нэг төвөг саад учрахгүй гэсэн үг юм.

Ийнхүү Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль амжилттай хэрэгжиж байна. 

Хуулийн хэрэгжилтийг 2021 оны хаврын ээлжит чуулганд танилцуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болголоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэйх харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
3
confuse an post
angry an post
622583
11 эможи

Зочин
2021-01-13 10:23
ок
Зочин
2021-01-13 10:23
бэлнээр өгнө гэсэн шүү дээ одоо бас юун ваучер вэ, бэлнээр өгөөд хэрэгтэй зүйлдээ зарцуулсан нь дээр
Зочин
2021-01-13 10:20
зээлтэй ахмадын 6000 000 сая төгрөг хүртэлх зээлийг чөлөөлж тэглэж байхад зээлгүй ахмадын тоонд ороод 1 сая төгрөг он гарахаар авна гэж хүлннэ байгаад насан өөд болсон ахмадын 1 сая төгрөгийг нь ард хоцорч байгаа үр хүүхдэд нь олгож өгөх нь зөв
ИРГЭДЭЭС
2021-01-13 10:09
ШИЙДВЭР ГАРХАД АМЬД СЭРҮҮН ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛГҮЙ БАЙСАН АХМАДЫН 1 САЯ ТӨГРӨГИЙГ НЬ АР ГЭРИЙХЭНД НЬ ӨГӨХ НЬ ШУДАРГА ЗҮЙД НИЙЦЭХ БАЙХ, ӨВЧИН ГЭДЭГ ХЭЦҮҮ ШҮҮ ДЭЭ, ӨВЧНИЙ УЛМААС 1 САЯ ТӨГРӨГӨӨ АВЧ ЧАДАЛГҮЙ НАС БАРСАН ХҮМҮҮСИЙН БУРУУ ГЭЖ ЮУ БАЙХАВ ХЭРВЭЭ ЗЭЭЛТЭЙ БАЙСАН БОЛ ЗЭЭЛ НЬ ТЭГЛЭГДЭЖ Л ТААРНА, ЗЭЭЛГҮЙ БАЙСНААРАА ТЭР ХҮН ХОХИРЧ БОЛОХГҮЙ ТИЙМЭЭС 1 САЯ ТӨГРӨГИЙГ НЬ АР ГЭРИЙХЭНД НЬ ӨГВӨЛ ЗҮГЭЭР
Догий
2021-01-12 11:28
Нас барсан хүмүүсийг яах вэ
Хишгээ
2021-01-11 23:07
Яаж ингэж хуурч доромжилж чадаж байнаа 6.000.000 төгрөгтэй дүйцэхүйц ганц сая нь сүүлдээ бүүр бэлэн ч биш ваучер болж байгаа юмуу? Битгий хуц.
Ккк
2021-01-11 19:21
Манай ээжид өгөхүү 2020 оны 1 сард тэтгэвэрт орсон.
Зочин
2021-01-11 14:45
6 сая 1 саяын хооронд их зөрүү бна Дэндүү муухай ялгалаа шүү Ялгагдсан ахмадууд 1 саяаа аваад МАН АН хоёроос нэр дэвшигчдэд нэг ч саналаа өгөхгүй МАХН даа өгнөө
Нараа
2021-01-10 19:46
Тэглэснээс хойш зээл авсан ахмадуудад ваучер олгоно биздээ урд нь зээл авч бгаагүй тодорхой харулт хүсье биөөрөе бодоход урд нь зээл авч бгаагүй болхоорваучер авнагж ойлгож бнадаа тодорхой хариулт авая
zochin
2021-01-09 15:34
Baycher bish say tegreg egne gej er. khelsen shuu
Зочин
2021-01-08 10:27
Энэ удаа үндэсний үйлдвэрлэшч нараасаа сая төгрөгийн эрхийн бичгээр бараа бүтээгдэхүүн авах эрхийн ваучёр буюу эрхийн бичиг олгохыг эь эрх баригчид унагаж чадлаа .яагаад гэвэл үүнийг дэмжвэл ерөнхийлөгчийн нэр хүнд өсөх учраас тэр. Сонгууль болно Баттулга гарчихна гээд л тэр шүү дээ. Яасан нөгөө ард түмнээ боддог хүрэлсүх чинь .яг үнэндээ ард биднийг биш өөрийнхөө л өсөн дэвшихийг бодож шийд гаргадаг байхгүй юу дээ Энэ МАН
Зочин
2021-01-08 10:20
Ерөнхийлөгчдөө баярлах ёстой түүний зүтгэл бсан .эрх баригчид яагаад хорьж чадаагүй гэвэл сонгууль болох жил бсан тул дэмжихээс аргагүй бсан юм
Oyun
2021-01-08 06:33
Сая хүрээгүй зээлтэй төлөөд дуусч байсан хшмүүст зөрүүг өгөх үү?
УЛМАА
2021-01-07 20:32
ИРГЭДЭД ЯЛГАЖ ЗЭЭЛ ӨГЧ БОЛОХГҮЙ БҮР ЗЭЭЛ АВЧ ЧАДАХГҮЙ ХЭСЭГ НЬ ЯАХУУ ЗЭЭЛ АВЧ ЧАДАЖ БАЙГАА ХЭСЭГ БОЛ АРАЙ Л ӨӨР ХЭСЭГ
keyboard_arrow_up