АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор томилно

2020 оны 12 сарын 30

Arslan.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэв. 

УИХ-ын чуулганы хуралдааны энэ сарын 24-ний хуралдаанаар, төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Байнгын хорооны гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйл буюу хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг “21.1. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно”, “21.2. Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.” гэж өөрчлөн найруулахыг дэмжсэн.

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, ажлын багийн танилцуулгыг сонсов. Байнгын хорооны ажлын баг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гарсангүй. Иймээс хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахаар тогтлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622377
0 эможи

Зочин
2020-12-30 14:50
keyboard_arrow_up