Х.НЯМБААТАР: Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлаас хасагдсан 7 хуулийн төслийг оруулах саналтай байна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.28/ хуралдаанаар "Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл"-ийг хэлэлцлээ.
Хэлэлцаж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Хэлэлцэх асуудлын жагсаалтаас Засгийн газраас оруулсан хуулиудын дундаас 7 хуулийн төсөл хасагдсан байна. эдгээр хуулийн төслүүдийг нэмж оруулах саналтай байна. 1 хуулийн төслийг 21 онд хэлэлцүүлэхээр хойш тавьсан төслийг энэ жагсаалтад оруулж ирсэн байна. Энэ бол Шүүх шинжилгээний байгууллагын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар оруулж ирэхээр 2021 оны ажлын төлөвлөгөөнд оруулж ирсэн.
2020 оны намрын чуулганы үндсэн зорилтын хүрээнд хуулийн төслүүдийн гол чиглэл нь эдийн засгаа тогтвортой байлгах, эрүүлжүүлэх, санхүүгийн хямралыг гэтлэн давах, бизнесийн орчинг дэмжих, чиглэлийн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон.
Хамгийн тэргүүн ээлжинд Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох тогтоол хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй байна. Хууль тогтоомжийн хуулийг шинэчилэхээр С.Бямбацогт дарга жагсаалтад оруулахаар явуулсан. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд заавал хэлэлцэх хуулийн төсөл. Мөн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагасан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Барьцаалан зээрдүүлэх газар болон иргэд хоорондын зээлийн үйл ажиллагааг зохицуулах хуулийн төсөл, Дампуурлын тухай хууль гэсэн 7 хуулийн төслийг жагсаалтад оруулж, 1 хуулийг хасах зарчмын зөрүүтэй санал хураалгамаар байна." гэлээ.