ЧУУЛГАН: Баянзүрх дүүрэгт 300 ортой эмнэлэг барих ТЭЗҮ-ийг ирэх таван жилд хийхийг дэмжлээ
2020 оны 8 сарын 27
УИХ-ын үдээс хойших чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Ирэх таван жилийн үндсэн чиглэлийн хавсралтад Ажлын хэсгийн гаргасан саналуудаар санал хураалт явуулж, дараах саналууд дэмжигдлээ.
ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалтад
- Говь Гурвансайхан, Завханы Донойн нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгох
- Дорноговь аймгийн Алтанширээ суманд 300 мВт-ын цахилгаан станц барих дэд бүтэц барих
- Орхон, Дархан-Уул аймагт шинжлэх ухаан, инновацын төвийн кластерыг хөгжүүлэх
- Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт 100 км хатуу хучилттай авто зам
- Сайнцагаан, Эрдэнэдалай, Говь, Угтаалцайдам сумдад мах, сүү зэрэг хоёрдогч түүхий эд боловсруулах үйлдвэр, бизнес инкубатор байгуулах
- УБ-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замыг шинэчлэн өргөтгөх, Арвайхээр, Мандалговь, Чойр чиглэлийн авто замыг шинээр барих
- МУИС-ийн харьяа Завхан их сургуулийн оюутны хотхон байгуулах
- Баянзүрх дүүрэгт 300 ортой эмнэлэг барих
- Зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний үйлчилгээг өргөжүүлэх хүрээнд Чойбалсан хотод хүүхдийн эмнэлгийн цогцолбор барих
- Газар тариалан, хөдөө аж ахуйн төв, Дархан, Сэлэнгийн бүс нутгийн агротехникийн парк
- Цэцэрлэг хот Эрдэнцогт сум, Баянхонгор Баянлиг сум, Гурвантэс сум хүртэлх 700 км босоо тэнхлэгийн авто замын төсөл нэмэх зэрэг саналуудыг жагсаалтад нэмэхийг чуулганд оролцож буй УИХ-ын 51 гишүүдийн олонх нь дэмжлээ.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
619475
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс