​Ц.ДАВААСҮРЭН: Ерөнхийлөгч хүчний байгууллагын бүх эрх мэдлийг өөртөө авсан

2020 оны 8 сарын 20

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” хэмээсэн нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Ерөнхийлөгчийг сонгох зарчим, журмыг өөрчлөөгүй тохиолдолд хэрэгжих ямар ч бололцоогүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан зохицуулалт болсон гэж үзэн Ерөнхийлөгч УИХ-ын тухай хуульд хэсэгчилэн хориг тавиад байгаа юм.

Хоригтой холбогдуулан гишүүд байр сууриа хэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН: Оруулж ирж байгаа хоригийг дэмжих ёстой гэж бодож байна. Парламентын тогтолцоог бэхжүүлэх, хадгалах үүрэг ахмад гишүүдэд бий. Өнгөрсөн хугацаанд УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар эрх мэдлээ байнга булаацалдаж ирсэн. Явсаар байгаад Засгийн газар томорсон. Их хурал нь шалдан гуятай л яваад байгаа. Бүх эрх мэдлээ өгсөн. Ерөнхийлөгч хүчний байгууллагын бүх эрх мэдлийг өөртөө авсан. Түүгээрээ дарамталдаг. Ийм байдал явж ирсэн нь улс, төр нийгмийн тогтолцоонд сайн зүйлийг авчраагүй. УИХ-ын гишүүн хууль санаачилахад маш хүнд болсон. Элдэв шалтаг тоочоод хууль санаачлах эрхэнд нь халдсан. Хэрвээ цаашдаа УИХ-ын гишүүний хууль санаачлах эрх ийм хэвээрээ байвал бүтцүүдийг нь байгуулж өгөх хэрэгтэй. Гэтэл бүтцүүд нь байхгүй яаж ганц гишүүн хууль санаачлаад явах юм бэ. Сүүлдээ бид Их хурлын гишүүнийхээ мандатад халдаад байна. Б.Пүрэвдорж гишүүн ёс суртахууны алдаа гаргасан байж болно. Үүнд нь хариуцлага тооцох ёстой. Гэтэл төсвийн тодотголд санал оруулах эрхийг нь хасч болохгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
619317
1 эможи

Зочин
2020-08-20 16:54
Зочин
2020-08-20 11:35
keyboard_arrow_up