Шинэ сайд нар 16:00 цагт ТАНГАРАГ өргөнө
2020 оны 7 сарын 08
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын өнөөдөр Засгийн газрын бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгч болон УИХ-д танилцууллаа.
Шинэ сайд нарт захирамж гардуулах ёслолын ажиллагаа 14:30 цагт Есөн хөлт тугт танхимд болох бөгөөд томилогдсон сайд нар 16:00 цагт УИХ-ын чуулганд тангараг өргөх юм байна.
Сайд нар тангараг өргөсний дараа Ерөнхий сайд өрөөндөө Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд нарт тамгыг нь гардуулах бол БОАЖЯ, ГХЯ, БХЯ-ны сайд нарт яаман дээр нь гардуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
У.Хүрэлсүхийн Засгийн газар 14 яам, 17 сайдын бүрэлдэхүүнтэй ажиллана. Үүнд:
- Шадар сайд Я.Содбаатар /УИХ-ын гишүүн асан/
- ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ /ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн/
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл /Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн/
- Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр /Улс төр судлаач, цэргийн стратегич/
- Гадаад харилцааны сайд Н.Энхтайван /УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга/
- Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар /Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн/
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /УИХ-ын гишүүн/
- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам А.Ариунзаяа /Үндэсний статистикийн хорооны дарга/
- Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар /Барилга, хот байгуулалтын дэд сайд/
- Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн /БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга/
- Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар /Зам, тээврийн хөгжлийн дэд сайд/
- Соёлын сайдаар С.Чулуун /Түүх, археологийн хүрээлэнгийн захирал/
- Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон /Монголросцветмет ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал/
- ХХААХҮ-ийн сайдаар ТӨБЗ-ын газрын дарга З.Мэндсайхан /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга/
- Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх /Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал/
- Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан /Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга/нарыг томилохоор болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
618461
2 эможи
зочин
2020-07-09 13:13
Сайхан, мэргэжлийн залуучууд байна. Сайхан ажиллах хэрэгтэй. Энэ багийг ямарч боловсролгүй Сарангэрэл гэдэг авгай алж байна.
Зочин
2020-07-08 16:06
Эх оронч
2020-07-08 14:18
Содбаатар-г сайдаар томилох хэрэгтэй. Хүмүүс намтар түүхийг нь судлаагүй байж шууд дүгнэлт хийдэг тйим учир ийнхүү бичье: 2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх 2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд 2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга 2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн2018 оноос ЗТХ-ийн сайдаар томилогдон ажиллаж байсан
Иргэннн
2020-07-08 14:13
Энэ удаагийн засгийн газрын бүрэлдэхүүн салбар салбартаа хариуцлагатай, мэргэжлээ гарамгай эзэмшсэн хүмүүсийг томилсон байна. Ерөнхий сайддаа талархал илэрхийлье. Энэ засгийн газар л бидний ирээдүйг өөрчлөнө гэдэгт итгэж байна. Хүн болгон өөр өөр өнцгөөс харж энэ тийм энэ ингэж идсэн тэр тэгж идсэн гэж байна. Одоо бол муу хэлэх биш харин ч эрч хүч өгч ажилд нь амжилт хүсч баяр хүргэх хэрэгтэй. Шадар сайдын хувьд бол бүх салбартаа туршлагатай хүн. Содбаатартаа Шадар сайд болсонд нь баяр хүргэе. Та бүхэн минь илүү ихийг хийж бүтээгээрэй. Ард түмэн бид чинь итгэж найдаж байна шүү
taliin huu
2020-07-08 13:57
Юуны өмнө Хүрэлсүх сайдад талархал илэрхийлье.Сайд нараа зөв удирдаж чадварлаг мэргэшсэн засгийн газар байгуулна гэдэгт найдаж байна. Шадар сайд Содбаатарт амжилт хүсье
taliin huu
2020-07-08 13:57
Юуны өмнө Хүрэлсүх сайдад талархал илэрхийлье.Сайд нараа зөв удирдаж чадварлаг мэргэшсэн засгийн газар байгуулна гэдэгт найдаж байна. Шадар сайд Содбаатарт амжилт хүсье
нинжин сэтгэл
2020-07-08 13:53
Шинэ засгийн бүрэлдэхүүнд сэтгэл өндөр байна. Ийм мундаг боловсролтой хүмүүс төрийн жолоог атгаж байгаа хойно улс орон минь хөгжинө гэдэгт бүрэн найдаж байна. Мөн тусгайлан шадар сайдад ёстой нэг зөв хүн томилжээ гэдгийг хэлмээр байна. Ийм туршлагатай парламентч залуугаар шадар сайдын эрхэм хүндэт ажлыг хийлгэнэ гэдэг үнэхээр зөв шийдэл байлаа. Түүний хийсэн бүтээсэн зүйлсийг ард түмэн мэднэ. Цаашид ч хийнэ гэдэгт нь бүрэн дүүрэн итгэлтэй байна.
zuv humuss
2020-07-08 13:50
Содбаатарыг шадар сайдад дэмжиж байна. 2009 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дарга хийдэг байхаас нь мэднэ. хамтарч бас удирдага дор нь ажиллаж байлаа. тэр үеээс үлдсэн сэтгэгдэл бол сайн удирдагч гэж л хэлийдаа. Одоо ингээд сайд болж байгаа нь нүдээ олсон үйл явдал байна.
ARD AYUSH
2020-07-08 13:46
Шинээр томилогдож буй ЗГ-ын бүрэлдэхүүнд халуун баяр хүргэе. Гэхдээ эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн эрх ашигтаа нийцүүлж хэрхэвч болохгүй шүү гэж ард түмэн хичээнгүйлэн хүсэж байна. Я. Содбаатар шадар сайд улсынхөө хөгжилд нөлөөлсөн олон шинэ хууль, төслүүдийг санаачлаарай. Өмнө хийж бүтээсэн ажлууд болон хуулийг мэднэ. Амжилт хүсье багт
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс