Б.Бейсен: Өнгөрсөн жил аймагт тахлын голомтод ажилласан 94 ажилтны цалинг одоо хүртэл өгөөгүй байна
Ерөнхий сайдаар улиран сонгогдох гэж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс УИХ-ын гишүүд асуулт асуух үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсен "Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний чанар айл өрх, баг, сум дүүргийн түвшинд хангалтгүй байгаа тул хөтөлбөр гаргаж ажиллах нь зүйтэй. Сумын эмнэлгүүдийн барилга чанаргүй, багтаамж муутай баригддаг. Тендер зарладаг боловч дунд нь ажиллаад чанаргүй барилга барьж байна. Ижил барилгатай хэр нь цэцэрлэг, эмнэлгүүдийн төсөв өөр байна. Үүн дээр анхаарна уу.
Өнгөрсөн жил Баян-Өлгий аймагт тахал гарсан. Би голомтод ажиллаж, тахлыг илрүүлсэн. Гэтэл голомтод ажилласан 94 ажилтны цалинг одоо хүртэл өгөөгүй байна.
Мөн Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах тал дээр ажиллаасай гэж хүсч байна. Хүнсний аюулгүй байдлын талаар анхаарах асуудал байна." гэв.