Б.Бат-Эрдэнэ нарын таван гишүүнийг Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнээр баталлаа
УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн, У.Хүрэлсүхийг улираан томилоод байна.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцлээ.
Тус дэд хорооны бүрэлдэхүүнд парламентад хамгийн олон сонгогдсон таван гишүүнийг сонгодог.
Энэ удаагийн парламентын УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороонд УИХ-д зургаан удаа сонгогдсон Н.Энхболд, таван удаа сонгогдсон С.Батболд, Б.Бат-Эрдэнэ нараас гадна дөрвөн удаа сонгогдсон найман гишүүнээс сонгогдсон дарааллын нь дагуу Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нарыг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар тогтжсон байна.
Ийнхүү Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нарын таван гишүүнийг Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнээр тооцох УИХ-ын тогтоолыг баталлаа.









