УИХ-ын даргаар Г.Занданшатар УЛИРАХ УУ

2020 оны 6 сарын 30

Arslan.mn

УИХ-ын анхдугаар чуулганыг хуралдаж, шинэ гишүүд тангараг өргөлөө.

Одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх, УИХ-ын даргаар Г.Занданшатар нарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдсаны дараа чуулганыг эргэн хуралдуулах бололтой.

Сонгуулийн дүнгээр МАН 62 суудал авсан учраас олонх болсон. Тиймээс МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Засгийн газрын тэргүүнээр улируулан томилох нь тодорхой байгаа. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн танхимаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д оруулж ирнэ. Гэхдээ өнөөдрийн анхдугаар чуулганаар зөвхөн Ерөнхий сайдыг томилох учраас эрх баригчид наадмаас өмнө Засгийн газраа байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Харин УИХ-ын дарга хэн болох вэ гэдэг улс төрийн хүрээнд анхаарал татаж байгаа бол эрх баригчид Г.Занданшатарыг улируулан томилох саналтай байгаа гэнэ. Тэрээр УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрог, Баянхонгор аймгаас хамгийн олон санал авч, УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.

Түүнчлэн туршлагатай парламентач гэгддэг Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нарын нэр ч дуулдаж буй.

Ерөнхийдөө УИХ-ын даргаар очих хүн гишүүдийнхээ дунд эвийг эрхэмлэгч байхаас гадна намын даргатайгаа хамтарч ажиллах шаардлага шалгуурыг бүрэн хангасан байх нь тодорхой.

Тиймээс ямартай ч өнөөдөр Засгийн газрын тэргүүн, УИХ-ын шинэ даргыг сонгох нь...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618287
0 эможи

Зочин
2020-06-30 19:32
2020-06-30 17:51
муу сурлагатан ЛАГААг улируулмааргүй байхад чинь.
Erdene
2020-06-30 17:10
Ulirah yum bol songuuli hiij gishuudiig uurchluh hereg baisiimuu
Зочин
2020-06-30 17:06
Turshlagatai bsan bol mongol uls iim boloh uu ih hyral ert tarah heregrei
keyboard_arrow_up