ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ чөлөөлөх ажлын хэсгийг ахалсан гол хүн Д.ОЮУНХОРОЛ
Ахмадууд тэтгэврээ бүтэн бас нэмэгдэлтэй нь авч төр, түшээддээ талархан сууна.
Ингэж хэлэхийн учир нь “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тэглэх тухай” хууль батлагдсанаар тэтгэврээ барьцаалан зээл авсан 229 мянга иргэн, тэтгэврийн зээл аваагүй 192 мянган иргэн ч төрийн дэмжлэг, нэмэгдэлийг хүртэх боломжтой болсон юм. Тэдний төрийн түшээддээ талархсан үгс цахим орчинд дүүрэн байна.
“Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тэглэх тухай” хуулийн төслийг анх Ерөнхийлөгч санаачлан, УИХ дахь МАН-ын бүлэг дэмжиж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ажилласан билээ.
Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар 31-ний байдлаар нийтдээ 421.1 мянган иргэн тэтгэвэр авч байна. Үүнээс 54.5 хувь буюу 229.4 мянган тэтгэвэр авагч нь 763.3 төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байна. Хуульд дараах зарчмын асуудлууд туссан.
- Тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийн төрөөс нэг удаа төлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоов.
- Тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй иргэдэд 1.0 сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаас эзэмшүүлэх зохицуулалтыг тусгав.
- Тэтгэвэр барьцаалсан зээлтэй иргэний зээлийн үлдэгдэл төлбөр нь 1.0 сая төгрөгөөс бага байвал зөрүү төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээний үнэт цаасыг тухайн иргэнд эзэмшүүлэхээр тусгасан.
- Үнэт цаасыг 2021.05.21-ний өдрөөс эхлэн мөнгөжүүлэхээр заасан.
- Тэтгэвэр авагчдын амьжиргааг хамгаалах, өрийн дарамтад орохоос сэргийлэх зорилгоор тэтгэвэр авагч жилд нэг удаа 6 хүртэл сараар тэтгэврээ барьцаалан зээл авах боломжтой болголоо.