Д.ОЮУНХОРОЛ: Бид уул уурхайг бүхэлд нь эсэргүүцээгүй хариуцлагатай уул уурхай чухал

2020 оны 5 сарын 01

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн 2020.05.01 хуралдаан 10.05 цагт эхэллээ. Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаар тусгай хамгаалалттай газар нутгийг 30 хувьд хүргэх ёстой. Хэнтий аймгийн тухайд Л.Оюун-Эрдэнэ сайд, Б.Бат-Эрдэнэ гишүүн хоёр уйгагүй хөөцөлдсөн. Гутайн даваанд байгаа аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг цуцалж хааж, хориглож үзсэн. Үнэхээр бүтдэггүй юм билээ. Тиймээс улсын тусгай хамгаалалтад авч хамгаалах хэрэгтэй. 

Гутайн даваанд ашиглалтын 3 лиценз, хайгуулын 1 лиценз байдаг. Та бүхэн газар дээр нь очиж үзвэл Чингис хааны төрсөн нутаг үнэхээр үзэсгэлэнтэй тэр байгалийг үнэхээр нүд халтирам болгосон байгаа. Бид уул уурхайг бүхэлд нь эсэргүүцээгүй хариуцлагатай уул уурхай чухал. Үр хойчдоо үлдээх хэрэгтэй уул уурхайн компаниудыг хариуцлагатай байлгах нөхөн сэргээх тал дээр маш хариуцлагатай байх хэрэгтэй. Өвөг дээдэс минь биднийг дээрээс харж байгаа бол үнэхээр уйлж байгаа байх. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616748
1 эможи

irgen
2020-05-02 18:48
Oyunhoroliin sait umuu surtalchildag
Д.ОЮУНХОРОЛ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up