Ц.Нямдорж: ҮХЦ хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэр гаргаж байна

2020 оны 5 сарын 01

Arslan.mn

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Холбогдох байнгын хорооноос уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй билээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудал танилцуулсантай холбогдуулан гишүүд асуулт асуув.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Х.Нямбаатар нарын хариуцсан эрх байгууллага, эрх бүхий албан тушаалтан гэж ямар байгууллага гэдгийг тайлбарлахаас асуудал үүснэ. Орныхоо хүний саналыг ирүүл гэж бичиг явуулаад 3-4 сар болж байна. УДШ хүсвэл энэ асуудлыг өдрийн дотор шийдэх боломжтой. УДШ хуулийн хугацаа дууссаныг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. 

Хоёрдугаарт, Улсын ерөнхий прокурор, Ерөнхий шүүгчээс тодорхой хэргийн талаар ярьж болохгүй ч асуух эрх нь УИХ-д байгаа. 

Үндсэн хуулийн цэц хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэр гаргаж байгаа асуудал болчихоод байна. Тэгэхгүй бол хуулийн бус бүрэлдэхүүнтэй шийдвэр гаргасан гэдэг хэл ам гарах эрсдэл үүсчихээд байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
616731
2 эможи
keyboard_arrow_up