ЧУУЛГАН: СЕХ-ны гишүүнээр С.Баатаржав, Б.Баасандорж нарыг томиллоо

2020 оны 4 сарын 30

Arslan.mn

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаатай томилохоор заасан. Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг хүсэлтийн нь дагуу чөлөөлж, С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилуулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгож байгаа аж. 

С.Баатаржав нь Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа бол Б.Баасандорж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, төрийн ажлын дадлага туршлагатай, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагчид юм.

СЕХ-ны гишүүнээс Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг чөлөөлөв. СЕХ-ны гишүүнээр С.Баатаржавыг томилох тухай санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58 гишүүн оролцож 80,4 хувийн саналаар дэмжсэн бол Б.Баасандоржийг СЕХ-ны гишүүнээр томилох санал хураалтад 52 гишүүн оролцож, 40 нь дэмжиж 76.9 хувийн саналаар дэмжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616695
0 эможи
keyboard_arrow_up