ЧУУЛГАН: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв

2020 оны 4 сарын 30

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэн хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзэв.

УИХ-аас 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг болон 6.3-т “Эвсэлд нэгдсэн бүх нам энэ хуулийн 6.1-д заасан шаардлагагын хангасан байна” гэж тус тус заасан.  Уг заалтуудтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэн Р.Гончигдорж, Сонгинохайрхан дүүргийн иргэн Э.Төмөрбаатар нар Үндсэн хуулийн цэцэд ханджээ. 

Дээрх иргэдийн ҮХЦ-д хандсан мэдэгдэлд “Сонгуулийн тухай хуулийн 6.1, 6.3 дахь хэсгээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 9 дэх заалтаар олгогдсон “сонгогдох” эрхээ мөн зүйлийн 10 дахь заалтаар олгогдсон эрхээрээ баталгаажуулсан, улс төрийн нам байгуулах эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүдийг сонгох сонгуулийн үйл ажиллагаанд оролцох эрхээ хязгаарлуулж байгаа нь УИХ Үндсэн хуулийн 19.1 дэх хэсэгт заасан үүргээ зөрчин, УИХ-ын сонгуульд оролцох эрхийг хязгаарлах замаар иргэдийн Үндсэн хуулийн 16.9 дэх заалтад заасан “сонгогдох” эрхийг зөрчиж байна” гэжээ. 

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна. 

Ингээд ҮХЦ-ийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан Байнгын хороодын санал, дүгнэлтээр санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны дүгнэлтийг дэмжиж, ҮХЦ-ийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзлаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616690
0 эможи
keyboard_arrow_up