Баянгол дүүргийн 5, 6-р хороонд орон сууцны гадна дулаалга хийгдэж, иргэд дулаан өвөлжлөө
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын тайлангийн сэтгүүлдээ нийтэлсэн бүтээн байгуулалтын ажлыг манай сайт цувралаар хүргэж байна.
УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өнгөрөгч гурван жилийн хугацаанд Баянгол дүүргийн хэд хэдэн хороонд бүтээн байгуулалт хийж ирсэн. Үүнээс дурдвал Баянгол дүүргийн 5,6,7,9,21-р хорооны хороолол доторх авто замын шинэчлэл, засвар болон 9,21-р хороодод 640 суудалтай сургууль, 240 ортой цэцэрлэгийг улсын төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулсан. Үүнээс гадна Баянгол дүүргийн 5,6-р хорооны 5,12,16,41-р байруудын гадна дулаалга, техникийн шинэчлэлт хийгээд байна. Тус шинэчлэл, дулаалгыг улсын төсвийн 996.5 сая төгрөгийн хөрөнгөөр хийсэн аж.
Энэхүү бүтээн байгуулалтыг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн аж.
Орон сууцын байруудын гадна дулаалга, дулааны техникийн шинэчлэл /Улаанбаатар, Баянгол дүүрэг, 5,6 дугаар хороо 5,12,16,41 дүгээр байр/ 2019 он Төсөвт хөрөнгө 996.5 сая
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОРШИН СУУГЧДЫН СЭТГЭГДЛЭЭС ХҮРГЭЕ...
Д.НАРАНСАЙХАН БГД-ИЙН 6-Р ХОРООНЫ "ДАЛТ" СӨХ-НЫ ЗАХИРАЛ: Ж.Ганбаатар гишүүний дэмжлэг туслалцаатайгаар манай БГД-ийн 6-р хороо "Далт" СӨХ-ын 16, 41-р байруудын гадна фасадны дулаалгын ажил хийгдсэн. Оршин суугчид маш их талархалтайгаар хүлээн авч байна. Манай байрууд 1983 онд ашиглалтад орсон, угсармал тав, есөн давхарууд маш их хүйтэн. Оршин суугчид өвлийн улиралд амьдрахад их хүнд байсан. Дулаалга хийгдсэнээс хойш оршин суугчдаас тав тухтай, сайхан амьдрах болсон гэх талархал их ирж байгаа. Ер нь манай аравдугаар хорооллын угсармал таван давхар байрууд маш хүйтэн. Гаднаасаа их жинддэг. Тиймээс дараагийн байруудыг нэмж дуаалж өгөөч гэсэн хүсэлтүүд их ирж байна. Цаашдаа төрөөс анхаараад, УИХ-ын гишүүд дэмжээд энэ асуудлыг шийдэж өгөөсэй гэсэн хүсэлт их байна. Дээр нь манай хороонд энэ жил машин, явган хүний зам бүрэн хийгдсэнд оршин суугчид маш их өндөр сэтгэгдэлтэй байгаа.
Д.ЭРДЭНЭБАТ БГД-ИЙН 6-Р ХОРООНЫ ИРГЭН: Энэ жил сайхан дулаахан өвөлжиж байгаа. Бараг цонхны дуулаалга шаардлагагүй. Манайх цонхоо онгойлгож унтаж байгаа. Урьд жилүүдээсээ хамаагүй илүү байгаа. Өнгөрсөн есдүгээр сард дулаалгын ажил дууссан. Үнэ төлбөргүй улсаас хийж байгаа гээд бид нараас мөнгө аваагүй. Хүүхдүүд ирээд бужигнасан ч бүгд дан цамцтай, майктай л явж байгаа. Ж.Ганбаатар гишүүн санаачилж энэ ажлыг хийсэн гэж сонссон. Ж.Ганбаатар гишүүн бол тойрогтоо их ажил хийдэг. Бүх замд гэрэлтүүлэг хийсэн. Өмнө нь ганц нэг гэрэл байдаг байсан бол одоо өдөр шиг байгаа. Хүүхдүүд орж гарсан ч, машин тэрэг орж гарахад амар болсон, зогсоол элбэг болсон. Сэтгэл ханамж их өндөр байгаа. УИХ-ын гишүүн хүн тойргийнхоо иргэдийн оршин суугаа байдлыг сайжруулж байгаад сэтгэл ханамж өндөр байдаг.
Ч.РЭНЦЭНЛХАМ БГД-ИЙН 6-Р ХОРООНЫ ИРГЭН: Би Х хороололд хүүгийнхээ гэрт ирдэг. Өмнө нь ирэхэд ер нь сэрүүхэн байдаг байсан. Харин энэ жил их сайхан дулаахан байна. Цонхоо онгойлгохгүй бол халууцдаг болсон. Хүмүүс их сэтгэл гаргаж хийсэн. Мөн зам засаж, зогсоол хийсэн. Сэтгэл өндөр байгаа. Улам сайхан зассан, хийсэн. Би бодохдоо энэ тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хийлгэсэн гэж дуулсан. Үнэхээр баярламаар байна. Нэг байр ч гэсэн тохитой байна гэдэг сайхан. Дахиад юм хийнэ гэж дуулдсан. УИХ-даа сууж байгаа, үг хэлж байгаа нь их таалагддаг. Энэ байр ч биш, хэд хэдэн газарт хийсэн гэж бас сонссон. Ийм сайхан болгоод өгнө гэдэг оршин суугчдынхаа тав тухтай амьдрахад нь анхаарч байдгийн нэг жишээ юм. Тиймээс баярлалаа гэж хэлье.
С.БААРАНХҮҮ БГД-ИЙН 7-Р ХОРООНЫ ИРГЭН: Ж.Ганбаатар гишүүн чуулгандаа идэвхтэй оролцдог. Эдийн засгийн байнгын хорооны дарга. Чухал хуулиудыг батлахад идэвхтэй оролцож байгаагаас нь харахад зөв хүнээ төрд илгээжээ гэж бодогддог шүү. УИХ-ын гишүүд дотроос манлайлагч гэж хэлж болно. Янз бүрийн хэрэг зөрчилд холбогдоогүй. Өөрийн хөдөлмөрөөр бизнесээ босгож, УИХ-д гарч ирсэн учраас шударга гишүүн гэж боддог. Төр барилцаж байх ёстой хүний нэг юм. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөлд санаачилгатай оролцож, иргэддээ хуулийг хүргэхэд анхаарсанд баярладаг. Хувьдаа гэрээрээ үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд ээлтэй хууль болсон. Жижиг, дунд үйлдвэрийн зээл хүртэл хэдхэн хүнд хүрдэг байсныг өөрчилж илүү хүртээмжтэй болгосон. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрд энэ хууль хүрч үйлчлээсэй.
Эх сурвалж: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын
2016-2019 оны ажлын тайлан сэтгүүлээс