УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо нэг жилийн хугацаанд бие даасан ЗУРГААН хууль, ТАВАН тогтоол батлуулжээ
2020 оны 4 сарын 24
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар сонгогдон ажилласан. Тэрээр 2020 оны 4 сар хүртэлх хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
Тухайлбал,
- 15 удаа хуралдаж,
- 6 бие даасан хууль, хамт өргөн мэдүүлсэн 3 хууль,
- Улсын Их Хурлын 5 тогтоолыг батлуулж харьяа байгууллагын 2 тайланг хэлэлцэж хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 51 удаа хуралдаж
- Байнгын хороо 112 зарчмын зөрүүтэй санал бэлтгэж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
616447
3 эможи