УИХ-ын дарга болон гишүүд Л.Болдод шаардлага тавьж маск зүүлгэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд ээлжээр асуулт асууж, санал хэлэв. УИХ-ын Л.Болдыг үг хэлэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү түүнээс амны хаалт зүүхийг шаардав. Харин Л.Болд гишүүн “Би маскаа байнга зүүж байгаа. Гэхдээ чуулганы танхимд бусдаас хоёр метрээс илүү зайтай байгаа үед маскгүй байж болно” хэмээн хэсэг “гүрийсэн" юм.
О.Баасанхүү гишүүний шаардлагаас гадна УИХ-ын дарга Г.Занданшатар “Л.Болд гишүүн та маскаа зүү. Тэгээд ч та өөрийнхөө хуваарьт танхимаас чуулганы хуралдаанд оролцох ёстой. Яагаад чуулганы танхимд ороод ирэв” гэв. Үүний хариуд Л.Болд “Микрофон ажиллахгүй байгаа учраас чуулганы танхимд орж ирлээ” гэсэн тайлбар өгсөн.
Ийнхүү Их хурлын дарга болон бусад гишүүдийн шаардлагаар Л.Болд амны хаалтаа зүүв.
Ийм эрсдэлтэй аймшигтай айдастай үед ХӨСҮТ-ийн хорионд байж байгаад гарч ирсэн Л.Болд гишүүн бусад гишүүдийгээ үл хүндлэн МАСКаа тайлж УИХ -ын дарга нэмж шаардаж байж зүүлээ ‼️‼️‼️
— Батука (@Batuka_UB) April 23, 2020
Их танхимд суух ёсгүй байж санаатай орж ирж МАСКаа тайлдаг нь ямар санаатай юм бол ⁉️⁉️
Арай.... pic.twitter.com/2jB6xq6B8z
УИХ-ын гишүүн Л.Болд тусгай үүргийн нислэгээр гадаадаас ирж, заасан хугацаанд тусгаарлалтад байсан ч гэрээр тусгаарлагдах хугацаандаа гадуур явж, чуулганы хуралдаанд оролцон, шоронд очиж хүнтэй уулзсан хэмээн гишүүд шүүмжилж байсан юм.