Баянгол дүүрэгт 640 суудалтай сургууль, 240 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын тайлангийн сэтгүүлдээ нийтэлсэн бүтээн байгуулалтын ажлыг манай сайт цувралаар хүргэж байна.
УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өнгөрөгч гурван жилийн хугацаанд Баянгол дүүргийн хэд хэдэн хороонд бүтээн байгуулалт хийж ирсэн ба Баянгол дүүргийн 9-р хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, тус дүүргийн 21-р хороонд 240 ортой цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтад оруулах гэж байна.
Энэхүү барилгуудыг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн аж.
БГД-ИЙН 9-Р ХОРОО, 640 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН БАРИЛГА
БГД-ИЙН 21-Р ХОРОО, 240 ХҮҮХДИЙН ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА
Эх сурвалж: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын
2016-2019 оны ажлын тайлан сэтгүүлээс