Орон нутгийн сонгууль 10 дугаар сарын 15-нд болно
УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанаар, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг баталлаа.
Тогтоолд, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд товлон зарлаж, санал авах өдрийг 10 дугаар сарын 15-нд байхаар тусгажээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тогтоолыг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжжээ.
Ийнхүү Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй тул санал хураав. Тогтоолын төслийг гишүүдийн олонх тогтоолыг батлахыг дэмжлээ.