Д.ОЮУНХОРОЛ: Шахмал түлшний үйлдвэрийг цаашид НЭМЭГДҮҮЛЭХ ҮҮ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн 2020.04.16 үдээс хойших хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "2019 оны өвөл 2020 оны үед Улаанбаатар хот утаанаасаа салсан. Хүлэмжийн хийг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан. Утаанаас салахаар Монгол улсын Засгийн газраас гаргасан шийдэл арга хэмжээнүүд үнэхээр нүдээ олсон. Өмнө жилүүдэд арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байсан боловч түүхий нүүрс хотруу орж ирж байгаа тохиолдолд утаа буурахгүй иргэдийн эрүүл мэнд хохирч байсан.
Таван-Толгой түлш компани сайн ажилласан. Түлшний үйлдвэр шинээр нэмж барих ажил явагдаж байгаа. НӨАТ-аас чөлөөлснөөр иргэдэд очих 1 тонны үнийг 150 төгрөгөөр байлгах боломж бүрдэнэ. Өрх гэр бүлийн зардалыг бууруулах нь шахмал түлш хэрэглэдэг иргэдийн хувьд маш чухал. Мөн аймгуудын агаарын бохирдол ихэссэн. Тиймээс аймгуудад шахмал түлшийг хэрэглэдэг болох нь мод түлээд ой модоо сүйтгэж байгааг багасгахад нөлөөлнө. Цаашдаа хэдэн үйлдвэр нэмж барих вэ? Хэрэгцээгээ яаж хангах вэ." гэж асуулт асуув.
ШУУД ҮЗЭХ: