Д.ОЮУНХОРОЛ: Эрүүл мэндийн тухай хуульд маш чухал ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ ОРУУЛЖ байна

2020 оны 4 сарын 16

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн 2020.04.16 хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тодорхойлолтыг бий болгож өгснөөрөө давуу талтай. Энэ нь хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн харъяалал харгалзахгүй болгож байгаа нь олон хүнд хүлээлттэй байсан асуудлыг цаг хугацаанд нь оруулж ирж байна гэж харж байна. 

Монголд архаг хууч өвчтэй хүмүүс маш их байдаг. Эмнэлэгт хэвтээд 14 хоног эмчлүүлээд зүгээр болчихдоггүй болохоор асаргаа сувилгаа ниймийн халамжын зарим үйлчилгээг зохицуулж өгч байгаагаараа энэ хууль онцлог. Эрүүл мэндийн урт хугацааны тусламж үйлчилгээг нийгмийн халамжын үйлчилгээтэй хослуулан авах асуулыг мөн зохицуулж өгч байгаа. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616123
0 эможи

Д.Оюунхорол

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up