ЧУУЛГАН: Наймдугаар сарын 1-нээс хүнсний ногооны ИМПОРТЫН ТАТВАР нэмэгдэнэ

2020 оны 4 сарын 16

Arslan.mn

Хүнсний ногооны импортын татварыг нэмэх тогтоолын төслийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Импортын барааны гаалийн татварын хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод буудай, төмс, хүнсний ногоо, тосны ургамлыг дотоодоос бүрэн хангах, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхээр тусгасан. Монгол Улс 2019 онд улсын хэмжээнд 94 мянган тонн хүнсний ногоо хураажээ. Энэ нь дотоодын хэрэглээний 40 орчим хувийг бүрдүүлж буй үзүүлэлт юм. Үлдсэн хувийг импортоор хангаж байгаа ч баталгаагүй импортын хүнсний ногоо иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулав.

Тэрбээр, “Хүнсний ногоо тариалалтыг дэмжих зорилгоор тогтоолын төслийг боловсруулсан. Хүнсний ногооны импортын татвар 10 хувь байгааг 30 хувь, тэжээлийн болон тосны ургамлын үрийг татваргүй байхаар тусгасан. Төслийг баталснаар дотооддоо хүнсний ногоо тариалалтыг дэмжих, хүн амыг чанартай бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэнэ” гэлээ.

Тогтоолыг баталсан тохиолдолд энэ оны 8 дугаар сарын 1-нээс хэрэгжих юм.

Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616109
1 эможи
keyboard_arrow_up