ТББХ: УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэнэ
2020 оны 4 сарын 15
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2020.04.15/ 16.00 цагт хуралдаж, УИХ-ын гишүүн Батзоригийн бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг хэлэлцэх юм.
УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 3-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.
Тэрбээр, ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд зээл авсан асуудал гарсан. ХХААХҮ-ийн салбарыг хариуцаж байсны хувьд ёс зүйн хариуцлага хүлээх нь зөв гэж үзээд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
616062
0 эможи