ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
2020 оны 4 сарын 14
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр /2020.04.14/ ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгчээ.
"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийн "Гөлөгнүүдтэй гөлөг шиг харьцах хэрэгтэй" гэсэн утсаар ярисан бичлэгийг олон нийтэд цацсан юм. Энэ олон хүнийг дургуйцлийг хүргэсэн бөгөөд иргэн Г.Загдааг хуулийн байгууллага шалгаж, 461-р хорих ангид нэг сарын хугацаанд хорихоор болсон юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
616033
3 эможи