Тэтгэвэр хэрхэн НЭМЭГДСЭН вэ

2020 оны 4 сарын 14
Arslan.mn

Ахмадууд тэтгэврээ бүтэн бас нэмэгдэлтэй нь авч төр, түшээддээ талархан сууна. 

Ингэж хэлэхийн учир нь “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тэглэх тухай” хууль батлагдсанаар тэтгэврээ барьцаалан зээл авсан 229 мянга иргэн, тэтгэврийн зээл аваагүй 192 мянган иргэн ч төрийн дэмжлэг, нэмэгдэлийг хүртэх боломжтой болсон юм. Тэдний төрийн түшээддээ талархсан үгс цахим орчинд дүүрэн байна.

 “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тэглэх тухай” хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ажилласан билээ.

Arslan.mn

Улсын Их Хурал болон Засгийн газраас баталсан хууль, журмын дагуу тэтгэвэр хэрхэн нэмэгдэж байгаа тухай таницуулья.

2020 оны нэгдүгээр сарын 1-ээс “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хууль хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн 2 дугаар зүйлд зааснаар “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд баримтлах журам”-ыг Засгийн Газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 484 дүгээр тогтоолоор баталсан.

Хуулийн үйлчлэлд 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарч байна. 

Үүнд:

  • Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;

  • Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;

  • Нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;

  • Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй.

Уг хуулийн үйлчлэлд хамаарч буй иргэдийн тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа ба нэгдүгээр сарын тэтгэврийн нэмэгдлийг олгож эхэлсэн. Харин 2 дугаар сараас үндсэн тэтгэвэртэй нь хамт олгогдож байна. 

Мөн Монгол Улсын Засгийн газраас 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Нийгмийн даатгалын сангаас авч буй тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд бүрэн тэтгэврийн доод хэмжээг 40,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 350,000 төгрөгт хүргэсэн бол хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300,000 төгрөг болгосон.

Харин бусад тэтгэврийг 25,000-30,000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Засгийн газрын шинэчлэн тогтоосон хэмжээгээр тэтгэврийг олгох арга хэмжээг улс даяар зохион байгуулж байна.

Д.ОЮУНХОРОЛ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
616025
3 эможи
Д.Оюунхорол
Д.ОЮУНХОРОЛ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up