ЧУУЛГАН: АЛСЫН ХАРАА-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэлэлцэнэ

2020 оны 4 сарын 09

Arslan.mn

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 9 асуудал хэлэлцэхээр товлосон байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл багтжээ. Мөн уг тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 8 хуулийн төсөл, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Түүнчлэн Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай, “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615826
0 эможи
keyboard_arrow_up