Б.Ундармаагийн холбогдсон хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй байна
Улсын Ерөнхий прокурорын газраас хэвлэлийн хурал хийж байна. Хэвлэлийн хурлаар Прокурорын байгууллагаас 2020 оны нэг дүгээр улиралд хийсэн ажил, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ оны эхний улирлын байдлаар нийт хэчнээн хэрэг хянан шийдвэрлэсэн тухай дэлгэрэнгүй мэдээллээ. Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Нийслэлийн прокурорын газраас Капитал банкны захирал асан А.Ариунболд, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарт өнгөрсөн хоёрдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй байна.
Тус банканд ажилласан эрх хүлээн авагчийн зөвлөл хууль бус байж болзошгүй 15 асуудал, үйлдлийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан юм.