Д.Лүндээжанцан: Бүх гишүүд ipad-аа идэвхжүүлээд, нэг дор сууж байгаа юм шиг хуралдана

2020 оны 4 сарын 01

Arslan.mn

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулган ирэх Даваа гарагт буюу гуравдугаар сарын 6-нд нээлтээ хийх гэж байна. Гэвч эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн дэгдэлтийн үед хүмүүсийг олноор цугларахгүй байх тухай зөвлөмж гаргаснаар  УИХ-ын гишүүд чуулганы танхимд цугларч, хуралдах боломжгүй болсон гэж үзэж буй. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүд чуулганы хуралдааныг цахимаар явуулах тухай хуулийн төсөл өргөн барьжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас тодрууллаа. 

Тэрбээр  "ДЭМБ болон УОК-оос хүмүүсийг хоорондоо 2-3 метр зайтай байхын зөвлөсөөр байна. Төрийн эрх барих дээд байгууллага ямар ч үед тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл вирусын тархалт, хаврын чуулганы нээлт давхцаад байна. Тиймээс эхлээд ирцээ бүрдүүлж, чуулганы нээлтийг хийж, цахим хуралдааны дэгийг баталж байж, цаашид хуралдах нөхцөл бүрдэх юм. 

Цахимаар хуралдах үед гишүүд бүгд хуралдаанд оролцоно. Асуулт тавьж, хариулт авна. Саналаа илээр хураана. Зөвхөн нууц санал хураалттай үед хэцүү байгаа юм. 

УИХ-ын чуулганы хуралдааны танхимд Их Хурлын дарга эсвэл дэд дарга хуралдааныг удирдана. Тэр танхимд УИХ-ын даргын зөвлөлийн гишүүд, нам, эвслийн бүлгийн төлөөлөл, байнгын хороодын дарга нар байх ёстой. Том зааланд 10 гаруй хүн тараад суучихад болох байх. 

Бусад нь Төрийн ордны Их Эзэн Чингис хааны танхим, Сүхбаатарын танхим, В, Г заалнуудад хуваагдан сууж болно. Мөн зарим нь өрөөнөөсөө шууд холбогдон хуралдаанд оролцож болно. 

Бүх гишүүд ipad-аа идэвхжүүлээд, нэг дор сууж байгаа юм шиг хуралдана. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
615532
4 эможи
keyboard_arrow_up