Л.Болд: Миний хоёр дахь шинжилгээ бас сөрөг гарсан
Тусгай үүргийн онгоцоор ирж, тусгаарлагдсан иргэдийн дунд УИХ-ын гишүүн Л.Болд, А.Ундараа болон МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хүмүүс багтаад байгаа юм.
Тэгвэл өнөөдөр сэтгүүлч Б.Мэндбаяр гэгч иргэн твиттер хуудастаа “Маскаа зүү!!! УИХ гишүүн Б-с короновирус илэрчээ. Эхний шинжилгээ сөрөг 2 дахь шинжилгээний хариу эерэг гарсан. Түүний эхнэрээс мөн илэрсэн бна. Эх сурвалжаа хэлэхгүй. Цаг хугацаа бүхнийг харуулна. Сэрэмжлүүлэх үүднээс мэдээлэв!” гэж мэдэгдсэн юм.
Гэтэл түүний энэхүү мэдээлэлд УИХ-ын гишүүн Л.Болд “2 дахь шинжилгээ бас сөрөг гарсан гэдгийг албан ёсоор мэдэгдье. Уучлал гуйхгүй бол хуулийн байгууллагад хандана. Энэ хариуцлагатай үед ядаж сэтгүүлч нар мэргэжлийн ёс зүйтэй баймаар бн. Өглөө бүр албан х/б/х -аасаа мэдээлэл авах хэрэгтэй” гэсэн хариултыг өгчээ.
2 дахь шинжилгээ бас сөрөг гарсан гэдгийг албан ёсоор мэдэгдье. Уучлал гуйхгүй бол хуулийн байгууллагад хандана. Энэ хариуцлагатай үед ядаж сэтгүүлч нар мэргэжлийн ёс зүйтэй баймаар бн. Өглөө бүр албан х/б/х -аасаа мэдээлэл авах хэрэгтэй
— Luvsanvandan BOLD (@boldlu) March 27, 2020