Г.Занданшатар: Өндөржүүлсэн бэлэн байдлын үед зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөх боломж байхгүй

2020 оны 2 сарын 18

Arslan.mn

Монгол Улс шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжээд байгаа билээ.

Энэ үед зарим аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа зогсонги байдалд орж байгаагаас үүдэн банкны зээлээ төлж чадахгүй болох эрсдэлтэй гэдгийг  МҮХАҮТ өмнө нь мэдээлсэн.

Харин энэ асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөх боломж байхгүй. Бид зах зээлийн нийгэмд амьдарч байна. Үнэгүй зүйл гэж байхгүй. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас тодорхой аж ахуйн нэгжийг чанаргүй зээлд тооцох хугацааг зохицуулах тал дээр Монголбанк судлах байх" гэж өчигдөр МҮХАҮТ болон Монголбанкы ерөнхийлөгчийн хамт үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзах үеэрээ хэлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
5
613895
7 эможи

Зочин
2020-02-19 10:03
DAGZ tenegleeree
Зочин
2020-02-18 23:26
ИРГЭН
2020-02-18 17:49
ЗЭЭЛ ТЭГЛЭЖ БОЛСОН ЮМ ,СУРААГҮЙ БИШ МӨНГӨӨ ХЭВЛЭЭД Л ТАРААГААД БАЙ
keyboard_arrow_up