СОШИАЛ ТРЭНД: Г.Занданшатар та бүх банкны дарга юм уу айн
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар томоохон худалдааны төв, эмийн сангуудын үйл ажиллагаатай танилцсан.
Харин энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Бөмбөгөр” худалдааны төв оруутаа иргэдийг онлайнаар золгохыг уриалж, Сар шинийн өдрүүдэд золголтын мөнгөө мобайлаар шилжүүлэхэд шимтгэл авахгүй байх талаар Төвбанк болон банкуудын холбооныхонтой уулзаж, чиглэл өгсөн хэмээн мэдэгдсэн юм.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор иргэдийн бичсэн ХӨГЖИЛТЭЙ ПОСТУУД
2020 оны топ онигоо. Харвард төгссөн хүн ийм юм яриад байх нь хэр зохимжтой вэ? Арай л супер үү кккhttps://t.co/0HzZRX8ZMB "Г.Занданшатар: Банкны холбооныхонд золголтын мөнгийг мобайлаар шимтгэлгүй шилжүүлэх чиглэл өгсөн" pic.twitter.com/LRExK5HawE
— BS (@bbsn2014) February 17, 2020
Г.Занданшатар: “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн сэтгэлтэй байж, хүчээ нэгтгэе! ..Уламжлалт сар шинийн баяраараа айл хэсэхгүй, цахимаар шинэлэг байдлаар золголт хийж, золголтын мөнгөө мобайлаар шилжүүлэх байдлаар зохицуулах...https://t.co/PonRwGdgIo
— Ж.СҮХБААТАР (@Sukhbaatar_J) February 17, 2020
Өвөө эмээ нар энэ жил: QR кодоо чатаар явуулчихлаа шүү хүүхээ.https://t.co/rJ8U2nGIXh
— Yesukhei (@yesukheich) February 17, 2020
Занданшатар даргын тэр мобайлаар золгоход шимтгэл авахгүй гэснийг сонсоод жинхэнэ гахгах гэмээр болсонш дээ pic.twitter.com/LnyHSyZ2iF
— Мөнх-Эрдэнэ Баттулга (@Battulga_munkh) February 18, 2020
Г.Занданшатар дарга мобайлд гэсэн юм чинь энэ жил хэн хэдэн төгрөгөөр золгож бэл, бэнчингээ гайхуулж байгааг мэдэх аргагүй л болох нь. Уг нь нэг сайхан өрсөлдөөн байсан юмсан.
— Batbaatar (@Batbaatar_0430) February 18, 2020
Женко, Хүүк, Занданшатар нарын данс хэд юм бол золголтын мөнгөө мобойлдоно эртхэн бэлдэж байя
— Антибиотик (@dmuuguu) February 18, 2020