“Коронавирусийн халдварын нууц үе нь дунджаар 5 хоног гэж байна“

2020 оны 1 сарын 31

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас шинэ коронавирусийн халдварын эсрэг авч буй арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд  Д.Сарангэрэл " Шадар сайдын тухайд Онцгой байдлын чиглэлээр Франц улсад ажиллаж байгаа. 

Максны тухайд Монгол Улс маскны нэг үйлдвэртэй. Нэг компанийн түүхий эд дутагдалтай. Түүхий эдийн үйлдвэр нь Хэбэй мужид байрладаг. БНХАУ-ын цагаан сар тохиож, хил хаасан зэргээс шалтгаалан түүхий эд тасалдсан. 

14 улсын Элчин сайдын яам, олон улсын байгууллагын төлөөллүүд хуралдаж Монгол Улсад үүссэн нөхцөл байдалд шаардлагатай тонон төхөөрөмж, эмнэлгийн ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгслийн тусламж үзүүлэх асуудлыг ярилцлсан. 

Хамгийн сүүлийн мэдээллээр коронавирусийн халдварын нууц үе нь дунджаар 5 хоног гэж байна. 

Манай иргэд халуурвал яах вэ. Халуурсан тохиолдолд шууд коронавирус гэж үзэж болохгүй. Халуурсан тохиолдолд томуу, томуу төст өвчний үндэслэлээр үзлэг хийж байгаа. Гаднаас халуунтай ирсэн иргэдийн шууд тусгаарлаж, шинжилгээ хийж байгаа. 

Хятад улсад маскны нөөц дууссан гэж байна. Ихэнх орнуудад маскны нөөц бага байгаа. Аль байгаа газраас нь татах ажлыг хийж байна. 

Сангийн яам эхний ээлжид нэн шаардлагатай 10 тэрбум төгрөгийг шийдвэрлэж байгаа. Эм тариа, эрүүл мэндийн болон бусад салбарын ажилтнуудыг хамгаалах хэрэгсэл, цалин урамшуулал зэрэгт зарцуулна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613222
1 эможи

Зочин
2020-02-01 00:06
Зочин
2020-01-31 16:40
keyboard_arrow_up