УИХ-аас Н.Номтойбаяр гишүүний БҮРЭН ЭРХИЙГ түдгэлзүүллээ
УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдгэлзүүлэх асуудлыг шийдэх ёстой гэдэг санал гаргасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Ингээд үдээс өмнөх чуулганы хуралдаанаар шийдэлгүй орхисон Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэнд тооцох тухай тогтоолын төслийг батлах эсэхээр дахин санал хураалт явуулав.
Санал хураалтад оролцсон гишүүдийн 76.3 хувийн саналаар УИХ-ын Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоолын төсөл батлагдлаа.
Уг тогтоолын төсөл батлагдсанаар Н.Номтойбаярын гэм буруутай эсэхийг шүүхээс тогтоох хүртэл түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаа юм. Шүүхээс түүнийг гэм буруугүй гэж үзвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь сэргээнэ.