МАН Н.Номтойбаярыг намаас нь хөөсөн ч гишүүнээр нь хэвээр авч ҮЛДЭХ ҮҮ
Ардын намынхан шороотой хутгасан рейтингээ Н.Номтойбаярыг хөөж явуулснаар сэргээнэ гэж горьдов уу, УИХ нь У.Хүрэлсүхийнхээ эсрэг зогсож эхэлсэн учраас бүлэггүй ч болгож чадна шүү гэдгийг сануулах зорилго байв уу. ЖДҮ-чдээ хөөгөөгүй Хяналтын зөвлөл нь өчигдөр гэнэтийн хурал зарлаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргав.
Харин өнөөдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь Н.Номтойбаярыг чөлөөлөх Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэж шийдвэрлэнэ. 48 цагийн дотор хэлэлцэж шийдвэрлэх ёстой хуулийн тов, тодорхой заалтыг эрх баригч МАН зөрчиж уг асуудлаар шийд гаргалгүй 14 хонов. Эцэст нь энэ долоо хоногт дээрх асуудлаар нэг талдаа гарахаас өөр аргагүйд хүрээд байна.
Өмнө нь Н.Номтойбаярыг бүрэн эрхтэй нь үлдээхийг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор ДЭМЖСЭН. Харин Байнгын хороодын шийдвэр УИХ дээр ч давтагдах магадлал өндөр байна гэдгийг эх сурвалж хэлж байна.