ТББХ: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хаалттай хэлэлцэж байна
2020 оны 1 сарын 28
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар прокурорын байгууллагаас өргөн барьсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттайгаар хэлэлцэж эхэллээ.
Тодруулбал, өнөөдөр Хууль зүйн байнгын хороогоор Улсын ерөнхий прокуророос УИХ-д өргөн барьсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцээд уг саналыг хүлээж аваагүй юм.
Харин УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагатай гэж 100 хувь санал нэгдсэн билээ.
Ямартай ч Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэр гарснаар УИХ-ын нэгдсэн чуулганаар Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
613062
0 эможи
Зочин
2020-01-28 22:07
Зочин
2020-01-28 16:44
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс